123/A, Miranda City Likaoli Prikano, Dope
+0989 7876 9865 9
+(090) 8765 86543 85
МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилжээ. Маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөж байна.
Өмнөд Солонгосын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарууллаа.