Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Улс төр Mongolcom 25-03-2021 2430

АН-ын бүлэг Цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох хэлэлцүүлгээс завсарлага авлаа

 

УИХ-ын чуулганы хуралданаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад бүрэн эрхийн хугацаа нь зэрэг дуусаж байгаа Цэцийн хоёр гишүүнийг хэнийг нь эхэлж чөлөөлөх вэ гэсэн маргаан гишүүдийн дунд үүссэн юм. Учир нь, Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналаа УИХ-д ирүүлэхдээ түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд томилуулах тухайгаа тодорхой заагаагүй юм. Өөрөөр хэлбэл, хэнийг нь эхэлж чөлөөлөхөө УИХ өөрөө шийд гэж үзжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Дээд шүүхийн саналыг хэлэлцэх үеэр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Ш.Цогтоог нь чөлөөлөх ёстой гэсэн саналыг гишүүд гаргасан юм. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улмаар тус бүлгийн дарга Д.Ганбат Цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох хэлэлцүүлгээс таван хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэнээр энэ асуудал маргаашийн чуулган руу шилжив.

Эх сурвалж: Eagle.mn

Холбоотой мэдээ