Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Спорт nomun 29-03-2021 1920

Монголын сумочдын дээд зиндааны 89 дэх түрүүг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүртжээ

 

 

 

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанууд (2021.03.28) явагдаж өндөрлөлөө. Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай барилдаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ.

Тэрбээр бэртлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм.. Түүний араас маэгаширагийн 12-д эрэмбэтэй Аоияама, озэки Асанояама, озэки Такакэйшо, комүсүби Такаяасү тэргүүтэй бөхчүүд удаалав.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай тус тус башёг өндөрлүүлжээ.


Холбоотой мэдээ