Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Улс төр nomun 06-05-2021 1650

АН-ын гишүүдийн өлсгөлөн Төв талбайд үргэлжилж байна

 

 

АН-ын гишүүдийн өлсгөлөн Төв талбайд үргэлжилж байна

 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрийг эсэргүүцэн, өчигдөр орой 18.00 цагаас эхлэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэд урд шөнө Сүхбаатарын талбайд хонож одоо ч өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.  Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй болжээ.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа билээ. 

 


Холбоотой мэдээ